top of page

"БКУБ" ХХК

"Б-Куб" ХХК танилцуулга

“Б-Куб” ХХК нь 2008 онд анх гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, барилгын худалдаа чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын засвар, засал чимэглэл чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаад 2011 оноос 3 жилийн амжилттай үйл ажиллагааныхаа үр дүнд санхүүгийн тодорхой чадавхитай болсон дээрээ түшиглэн 65,0 сая төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмж бүхий цехтэй болсноор  сантехник, салхивч, бэлдэц хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоотой болсон юм.

Барилгын засвар, сантехник, салхивч, бэлдэц хийц үйлдвэрлэлийн  ажил үйлчилгээг чанартай, захиалагчийн шаардлага нийцүүлэн  гүйцэтгэх нь зах зээлийн харилцаанд өрсөлдөж буй манай компаний  үйл ажиллагааны зорилго бөгөөд захиалагчтай байгуулсан гэрээг нэр төртэй биелүүлэхийг эрхэм зорилгоо болгож ажилладаг  байгуулага юм
Байгуулагдсанаас хойш байгууллага ААН, иргэний захиалга бүхий 25 барилга обьектын сантехник, салхивчийн 390.6 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн инженер техникийн 5 ажилтан, мэргэжлийн 15 ажилтны бүрэлдэхүүнтэй чадварлаг баг хамт олон болон ажил үйлчилгээг явуулж байна.
Сентрал Тауэр, ЭМ СИ ЭС Холбооны барилга, Байгаль Мед Салон
Компаний удирдах ажилтнуудын товч намтар:
Компаний захирал Ёндонсамбуу овогтой Батбаяр  нь 1972 онд төрсөн, Дулааны инженер  
1998-2003 оны хооронд  барилга заслын чиглэлээр, 2003 оноос Дулааны 4-р станцын Японы Мицибуши Компанитай хамтарсан зуухны шинэчлэлийн төсөлд хангамж хариуцсан мэргэжилтэн,2006 оноос ” Эм Жи Ай Эм” ХХК –д ерөнхий инженер зэрэг ажлуудыг хийж байгаад 2008 оноос “Б-Куб” ХХК-ний захиралаар ажиллаж байна. Барилгын салбарт 14 жил ажиллах хугацаандаа барилга угсралт, их засварын ажлуудыг удирдан хийсэн ба компаний захиралаар ажилласнаас хойших хугацаанд барилгын 8 гэрээт ажлыг барилгын норм дүрмийн хүрээнд чанарын өндөр төвшинд гүйцэтгэх ажлыг удирдан захиалагчид хүлээлгэн өгсөн.

About: About
  • Facebook

©2022 by B-Cube.

bottom of page